Шууд Chart

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов

2023-10-31 09:30:06

Шийдвэрийн дугаар: 2023 оны 10 сарын 26-ны өдрийн №51

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.10.26 шийдвэр-тойм: №18

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

Шүүхээс Б.Махбалыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэжээ. 

Багануур дүүргийн прокурорын газраас ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай дүгнэлт үйлдэж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байна. 

Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалд оногдуулсан хорих ялаас 25 хувийг уучилсан. Шүүх энэхүү ялыг ялтны биеэр эдэлсэн ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуульд 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд тус ялынхаа 3/2-оос доошгүй хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож болохоор хуульчилсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад шүүх уг ялыг ялтны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь  үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.  

 

 Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан


Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов  
Үзсэн: 8881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Төрөө [127.0.0.xxx] 2023-11-03 06:24
Шүүгч авилга авхыг завдсан ч Болох юм. бж
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 12:45
хүний мууд дуртай хүн сүгнүүд их болждээ өөрсдөө хир зэргийн ариун амьтад юм болдоо
Зочин [127.0.0.xxx] 2023-11-02 05:02
женко жинхэн хулгайч ойр дотны нөхдүүд баригдаж бна даа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 21:42
Женкотой нөхөрлөгсөд нэг бол шоронд нэг бол шороонд ,мөн түүний гараас алдар гавьяа авагсад нэг бол шоронд нэг бол шороонд ордог нь зүй тогтлол юм даа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 18:40
Хайрт Жёнко минь яаагаад энэ хүнийг өршөөв учир их бна даа энэ хүний зам дэндүү хамтрагч бүрэн нь шорон нэг бол үхнэ ийм байхад энэ хүнийг өмөөрч ямар их занаж харааж зүхэж доромжилдог гэнэ энэ хүн ёстой ардын баатар хүн жинхэнэ эр хүн жинхэнэ монгол жинхэнэ энэ улсыг өөд татах хүн энэ хүн минь ахин бидэндээ ирээч дээ гэж уйлан донгодож буйг юүүг ойлгох вэ энэ хүнд яг Монгол хүмүүсийн хэдэн хувь нь яг дэмжлэгийг харах юмсан
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 16:16
Шүүгч яасан бэ зүгээр өнгөрсөн үү
2023.11.01. [127.0.0.xxx] 2023-11-01 15:50
Ийм шийдвэр гаргах дүгнэлт гаргасан прокурор, шийдвэр гаргасаг шүүгч нарыг тухайн алба хаших эрхийг бүх насаар нь цуцалж, хулийн хариуцлага хүлээлгэх нь ийм асуудал дахин давтагдахаас сэргийлэх болно байх даа.
Зо [127.0.0.xxx] 2023-11-01 05:10
Суллах шийдвэр чинь хууль зөрчсөн гэж үзвэл тэр суллах шийдвэр гаргасан шүүх, шүүгч чинь алуурчинтай хуйвалдсан, магад авилга авсан Монгодын хуулийг ноцтой зөрчсөн хүн байх нь. Одоо хэрэгтэний ширээнд суугаа бизээ!!!
Батаа [127.0.0.xxx] 2023-10-31 20:50
Энэ нийслэлийн давж заалдах шатны шүүгч нар овоо шудрага ажилдаг болчихсон Юм уу даа эндээс гарсан шийдвэрүүд таалагдаж байгаа шүү мундаг байна баяр хүргье үргэлж зөв шийдэж байгаарай
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 16:32
Ene nuhurt yahaaraa uuchlal uzuuldeg bnaa ene chin Hun sanaatai alsan aluurchin shu de uuniig l oilgohgui bgaa yum H.Battulga erunhiilugch baihdaa uuchlal uzuulj Battulgiig bi buh talaar demjdeg Hun iim hund yagaad uuchlal uzuulsniig unendee oilgoj chadahgui ee aluurchin bol aluurchin anh onooson yalaas neg honog ch hasaj bolohgui yas edluuleh yestoi
Тулгаа [127.0.0.xxx] 2023-10-31 12:44
Жонхуу гэж шоронжсон санаатай хулгайчийн өршөөлийг ч хүчингүй болгох хэрэгтэй. Энэ чинь санаатай хүн амины хэрэг хийсэн алуурчин! Талийгаачийн ар гэрийнхнийг, дээр нь нийт ард түмнийг дэндүү доромжилж байгаа хэрэг. Шинэ цагийн цээж өвчтэй мөнгөөр бүхнийг шийдэж болно гэсэн аархсан бодолтой нөхдүүдэд хатуу сануулга болгох ёстой!

Бидэнтэй нэгдээрэй