Төрийн байгууллага дахь Жендерийн тэгш байдлын гэрчилгээжилт төслийн Удирдах зөвлөлийн хурал болж, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан, НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао, Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны Б.Адилбиш, нийслэлийн Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл болон холбогдох албаныхан оролцов.
Уулзалтаар байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах цогц арга зүйг системтэйгээр нэгтгэх, төрийн байгууллагуудын жендерийн мэдрэмжтэй, үр дүнд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
Түүнчлэн төрийн байгууллагын жендерийн тэгш байдлын үнэлгээ, гэрчилгээжилтийн тогтолцоог боловсронгуй болгох нь байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого болон үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Энэхүү төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгууд, тэр дундаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” 5 дугаар зорилт болон “Энх тайван, шударга ёс ба хүчирхэг институц” 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм. Талууд цаашид төрийн байгууллагуудад жендерийн мэдрэмжтэй засаглал, хүртээмжтэй ажлын орчныг төлөвшүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ.
НҮБХХ-өөс боловсруулсан Жендер сийл санаачилгыг НЗДТГ-т хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байв.

| Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо | ||
| Үзсэн: 8 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.