Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит 10-р Их Эе хурал Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хурлаар:
1. МҮБХ-ны тэргүүний тайлан
2. Хяналтын зөвлөлийн тайлан
3. Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл
4. МҮБХ-ны Дүрэм батлах
5. Бусад
5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах
5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх
5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.
5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх
6. Сонгууль:
6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

| МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.