Шууд Chart

Олимпын боловсролын комиссын хурал боллоо

2026-05-14 17:25:28

Олимпын боловсролын комиссын хурал өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус комиссын даргаар МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, дэд даргаар С.Өлзийжаргал ажиллах юм.

Хурлын үеэр комиссын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон комиссын гишүүдийн чиг үүргийг баталж, OVEP хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэн санал солилцов.

Мөн олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг бэхжүүлэх, боловсролын байгууллагуудад олимпын боловсролыг үе шаттайгаар нэвтрүүлэх, орон нутагт олимпын боловсролыг өргөжүүлэх чиглэлээр бодитой, үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Цаашид тус комисс олимпын үнэт зүйлсийг хүүхэд, залуучууд болон боловсролын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах юм.


Олимпын боловсролын комиссын хурал боллоо  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй