Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Одоогоор Дархан аварга Н.Батсуурь сумын заан Б.Бат-Эрдэнээр, Улсын арслан Ц.Содномдорж аймгийн харцага Б.Өнөржаргалаар, Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн заан О.Доржсамбуугаар тус тус дөрөв даваад байна.
Мөн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн Улсын арслан Ц.Бямба-Отгоныг, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Аймгийн арслан Б.Шаравдорж Улсын заан Б.Пүрэвсайханыг өвдөг шороодуулж, Үндэсний их баяр наадмын Начин цолын төлөө барилдах болзол хангаад байна.
| Цэргийн заан Б.Гончигсүрэн, аймгийн арслан Б.Шаравдорж нар дөрөв даваад байна | ||
| Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.