Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн 2026 оны 07 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ хугацаанд алба хаагчид болзошгүй гал түймэр болон бусад аюулт үзэгдэл, үер, усны ослын дуудлага мэдээлэлд шуурхай хариу арга хэмжээ авах бэлтгэл, бэлэн байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй төрийн айлчлалын хамгаалалтын арга хэмжээний хүрээнд нийт зам, маршрутын дагуух объектуудад гамшгийн болон галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийж, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид галын аюулгүй байдлын хууль тогтоомж, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллаж байна.
Мөн иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэн ажиллаж байна.
| Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид галын аюулгүй байдлын зааварчилгаа өгч байна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.