Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, “Мөнхөд орших Монгол наадам” баяр наадмын нээлтийг үзэж сонирхож буй УИХ-ийн гишүүдийн сэтгэгдлийг авлаа.
УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара “Үнэхээр сайхан наадам болж байна. Энэ жилийн наадмын нээлтийн концерт үнэхээр утга төгөлдөр боллоо. Монгол орныхоо газрын зургийг бүжигчид үнэхээр төгс бүтээсэн. Монгол ёс заншил, өв уламжлалыг уялдуулж байгаа нь үнэхээр төгс байлаа. Морьтой дуулсан дуучдын хэсэг бас төгс болсон. Гоё сайхан гээд хэлэх зүйл зөндөө байна. Наадмын нээлтийг магтаж хэлэх гоё үг хүрэлцэхгүй байна. Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, өдөр монголчууд үндэсний дээл хувцсаар гоё, дэлгэр сайхан наадаарай”
УИХ -ын гишүүн Э.Болормаа Гал морин жилийн Үндэсний баяр наадмын нээлт үнэхээр сайхан боллоо. Бороо хур нь тэгширсэн сайхан өдөр таарч байна. Наадмын нээлтийг зохион байгуулсан хүмүүс талархал илэрхийлж, баяр хүргэмээр байна. Монгол бүх үндэстэн ястан болон байгаль хамгааллаа магтаж, үндэсний өв соёл, ардын урлагийн хослуулсан байдал нь их таалагдлаа. Монгол орныхоо өнцөг булан бүрд байгаа нийт монголчууддаа баяр наадмын мэндийг хүргэж байна. Монгол түмэн минь дэлгэр сайхан наадаарай.
Г. Занданшатар “ Баяр наадам хуртай нартай сайхан болж байна. Наадмын нээлт эв нэгдлийг илэрхийлж, өв соёл, ёс уламжлалыг нэгтгэнэ харууллаа. Бөх морь сур нь шударга сайхан болох байх. Морин хурдан бөх хүчтэй, сур мэргэн байх болтугай. Монгол түмэн минь сайхан наадаарай.
| УИХ-ын гишүүн Нарантуяа: Монгол ёс заншил, өв уламжлалыг уялдуулж байгаа нь үнэхээр төгс байлаа | ||
| Үзсэн: 36 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.