Шууд Chart

Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна

2026-07-12 09:56:07

Хүй долоон худагт ХГБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ХГБХХХ-ийн нийт 39 албан хаагч уралдаанч болон наадамчин хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.

Азарганы уралдаанд 128 хүүхэд уралдаж, 1 хүүхэд өөрөө мориноосоо буусан. Эмнэлгийн анхан шатны үзлэгээр бэртэл гэмтэл аваагүй байна.

 Их насны морь унаж уралдахаар 266 хүүхэд бүртгэлд орсон. Уяачдыг уралдаанч хүүхдүүддээ дулаан хувцас, борооны цуваар хангах талааар зөвлөмжийг хүргэсэн. Мөн баяр наадмын орчим дахь тоглоомын талбайг борооноос хамгаалж, хүүхдүүдийг осол гэмтлээс хамгаалах талаар зөвлөмж өгч ажиллаж байна.

Цагдаагийн газартай хамтран нийт төөрсөн 5 хүүхдэд тусламж үзүүлж, ар гэрт нь эргэн нэгтгэлээ. Мөн 159 хүүхдэд хамгаалах бугуйвч зүүх ажлыг зохион байгуулжээ.


Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй