Шууд Chart

ХӨСҮТ баяр, амралтын өдрүүдийн бэлэн байдлыг шалгаж ажиллалаа

2026-07-12 11:23:08

 

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал С.Энхболд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа.

Тэрээр халдвартын болон сүрьеэгийн клиникийн тасгууд, Эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын хагалгааны хэсэг, вакцины агуулахын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй, чанартай хүргэх, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн нөөц, халдварын сэргийлэлт, бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлээр холбогдох албан хаагчдад үүрэг, зөвлөмж өглөө.

Шалгалтын үеийн байдлаар ХӨСҮТ-д нийт 234 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Халдвартын клиникийн тасгуудад – 163
  • Сүрьеэгийн клиникийн тасгуудад – 62
  • Эрчимт эмчилгээний тасагт – 6
  • Хөнгөвчлөх эмчилгээний тасагт – 1 үйлчлүүлэгч тус тус эмчлүүлж байна.

ХӨСҮТ нь баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тасралтгүй хэвийн зохион байгуулан ажиллаж байна.


ХӨСҮТ баяр, амралтын өдрүүдийн бэлэн байдлыг шалгаж ажиллалаа  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй