Шууд Chart

Усны ослоос урьдчилан сэргийлж, Хараа голд завьт эргүүл тогтмол ажиллаж байна

2026-07-12 14:27:53

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Хараа голд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа аж. 

Иргэд, аялагч та бүхэн аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорихдоо тухайн газар, нутгийнхаа онцлогийг судалж, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.

 


Усны ослоос урьдчилан сэргийлж, Хараа голд завьт эргүүл тогтмол ажиллаж байна  
Үзсэн: 34 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй