Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд давж, Улсын начин цолын болзол хангасан бөхчүүдийг нэрлэж байна.
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Б.Номиндалай Улсын аварга П.Бүрэнтөгсөөр,
- Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдорж Улсын арслан Р.Пүрэвдавгаар,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаяр Улсын заан Н.Жаргалбаяраар,
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Төрмөнх Улсын заан Д.Анараар,
- Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан Б.Серикээр,
- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж Улсын харцага Н.Золбоогоор,
- Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Өсөхбаяр Улсын харцага Т.Баасанхүүгээр,
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Ж.Жавхлан Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож Улсын харцага Г.Бадрахаар,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхбаатар Улсын харцага У.Мөнхбаяраар,
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин Ч.Батчулуунаар,
- Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан А.Нармандах Улсын начин Д.Амарсайханаар,
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн Улсын начин Б.Лхагвадоржоор,
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин Э.Сумъяабатаар,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар аймгийн арслан Б.Баянсүхээр,
- Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь аймгийн арслан М.Эрхэмбаяраар,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн аймгийн арслан Ө.Батсууриар тус тус тав давж, Улсын начин цолын болзолыг хангалаа.
| Үндэсний их баяр наадамд тав давж, Улсын начин цолын болзол хангасан бөхчүүд... | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.