Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Нийслэлийн Яармагаас Хархорин чиглэлд Дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх бөгөөд үүнээс 11 тулгуурыг өнөөдрийн байдлаар босгосон.

Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил үргэлжилж, явц гүйцэтгэл 31.5 хувьтай хэрэгжиж байна. Харин буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн суурь, бетон цутгалтын ажил дуусч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Дүүжин замын тээврийн энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 2320 хүн тээвэрлэх бөгөөд нийслэлийн босоо чиглэлийн авто замын ачаалал буурч, иргэдийн зорчих хугацаа богиносно.

| Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.