Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод эхэллээ. Тус уулзалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 400 шахам хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож салбарынхаа асуудлаар хэлэлцэх юм.
Тодруулбал, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой уг уулзалтаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагын төлөөлөгчид болон малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг, бүсийн аймгийн Засаг дарга нар, ХХААГ, Мал Эмнэлгийн газрын удирдлагууд болон говийн бүсийн малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөний эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын бодлого, шийдвэр, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ. гэж Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


| Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Мандалговь хотод эхэллээ | ||
| Үзсэн: 15 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.