Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж байна

2026-05-13 20:56:32

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-ны орой тусгай нисэх онгоцоор Бээжин хотноо газардлаа.

Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд өнгөрсөн оны аравдугаар сард Бусан хотод уулзсанаас хойших хоёр дахь нүүр тулсан уулзалт болж байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн есөн жилийн хугацаанд Хятад улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн чухал асуудлаар гүнзгий санал солилцохоор байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж байна  
Үзсэн: 36 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй