Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхийлөгч Туомо Хойсниемитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй богино, дунд, урт хугацааны төслүүдэд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн АББ группийн үйлдвэрүүдэд эрчим хүчний чиглэлээр мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, инженер, техникийн мэргэжлийн зөвлөмж, туслалцаа үзүүлэх талаар санал солилцлоо.

АББ групп нь эрчим хүч, автоматжуулалтын техник технологиор дэлхийд тэргүүлэгч групп бөгөөд Швейцарт төвтэй дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Талууд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хэмнэлтийг бий болгох, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр харилцан ойлголцож хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ.



| Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа | ||
| Үзсэн: 20 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.