Шууд Chart

ШӨХТГ: Орхон аймаг дахь сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийлээ

2023-10-30 16:05:11

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Өрсөлдөөн – Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний төвийн бүсийн ажлын хэсэг Орхон аймгийн зах, худалдааны төв сүлжээ дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зах, худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн гомдол саналыг хэрхэн шийдвэрлэдэг, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхийг шалгалаа.

Мөн лангуу кассын үнэ зөрж буй эсэх, бараа бүтээгдэхүүний гарал үүслийн байдал, хаяг шошгололт зэрэгт хяналт, шалгалт хийж, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгож, зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө гэж ШӨХТГ-аас мэдээллээ.


ШӨХТГ: Орхон аймаг дахь сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийлээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй