Шууд Chart

Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна

2023-10-30 13:05:49

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,
  • Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,
  • Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,
  • Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2023-11-01 23:31
Улаанбаатар их дэлгүүр VS 2-р төрөх эмнэлгийн барилгын асуудлыг шалгаад яаралтай шийдэхгүй бол 64 жилийн түүхтэй барилга нь бараг нурлаа!!! Эх хүүхэд тусламж үйлчилгээ авахад үнэндээ хүндрэлтэй бнаа,,. КФС , хажуугийн хувийн орон сууц гээд эмнэлгийн газраас газар авч баригдсаар, бүгдиын шалгаад үе үеийн холбогдох хүнүүст нь хариуцлага хүлээлгээсэй,
Оогий [127.0.0.xxx] 2023-10-31 15:29
2-р төрөх эмнэлгийн газраас хувьд олгосон хүмүүсийг шалгуулмаар байнаа. Барилгын ажлыг хэвийн явуулж эх хүүхдийн төлөө дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна.

Бидэнтэй нэгдээрэй