Шууд Chart

Сонины онцлох мэдээ

2023-10-30 10:39:30

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Хятадын бяцхан Бонсай буюу үзэсгэлэнт Ниншя", "Жуулчны Дэлгэрсүрэн хэмээн нэршсэн буурал гавьяатын өнжлөө", "Э.Батшугар: Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг","Г.Батсүх: Импортын барилгын материалын 40 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй байна" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Монгол Улсын шүүх хамгийн хоцрогдсон компьютерийг хэрэглэж байна", "Үдийн хоолны мөнгийг нэмээд чанар нь сайжрах уу", "Ирэх сарын нэгнээс хүйтний эрч чангарах нь", "Тавантолгойгоос нүүрс тээвэрлэгч компанийн захирлыг цагдан хорьжээ" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Зууны мэдээ” сонинд "Хайр шингэсэн өргөөндөө хосын жаргалтай мөчийг хуваалцах сайхан", "Г.Ганбаяр: Уул уурхайн салбар дахин нэг шат ахих ёстой", "АН дахь "зэтгэр"-ийн гацаа" зэрэг мэдээллийг онцолжээ.

 


Сонины онцлох мэдээ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй