Шууд Chart

Мэндчилгээ

2023-10-29 13:42:10

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид аа!

Та бүхэндээ Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Дөрвөн зууны намтар, түүхтэй төв Азийн нүүдэлчдийн эсгий хот он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаанд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, нүүдэлчдийн өв уламжлал, амьдралын хэв маягийг дэлхий дахины суурин соёл иргэншлийн ололт амжилттай хослуулан, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын төв цэг болон хөгжсөөр байна.

Энэхүү хөгжлийн явцад төвлөрөл, төлөвлөлт дагасан хүн төрөлхтний асуудлууд Улаанбаатар хотыг тойрсонгүй, Та бид олон сорилт, бэрхшээлтэй өнөөдөр ч нүүр тулсаар байгаа билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэх хүн амын тоо, түүнийг дагасан дэд бүтцийн хүртээмж, хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг түргэтгэхийн тулд хотын эрх зүйн орчныг шинэчлэн, сайжруулах нь нийслэлийн удирдлагын багийн үүрэг хийгээд, гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулан түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг энэхүү хуулиар бууруулна. Үндсэн хууль дахь Та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх, ашгийг ханган Улаанбаатарын хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно.
Нийслэл Улаанбаатар хотын түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар


Мэндчилгээ  
Үзсэн: 2525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
МАН ӨВГӨН [127.0.0.xxx] 2023-11-01 18:46
Мундаг хүү шүү дээ Амжилт хүсье!
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 18:33
Хуулийн сайдаар хангалтай мөнгө хийж чадсангүй. Одоо л мөнгө хийнэ дээ л гэж бодож байгаа байхдаа
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 17:26
Нийслэлийн оршин суугч, нийт иргэдэд баярын мэндчилгээ хүргэж буйд "ТАЛАРХАЖ "байна .Нийслэл хотынхоо хөгжил , дэвшил сайхан, сайхны төлөө бүх иргэд бүгдээрээ хичээж зүтгэж оролцож тэр бидний хүсч буй үлгэр жишээ , жишиг соёлтой хотоо бүтээнэ... гэж ойлгож байна.
Нийслэлийн иргэн [127.0.0.xxx] 2023-10-29 15:38
Харьяа чадах уу нэг юм сауульяа түүхэндээ УБ хот соц нийгэмийн үед иргэд шинэ автобусанд сууж байсан харин 1995 онд япончуудийн тусламжаар цэнхэр шинэ автобус орж ирсэн түүнээс хойш шинэ нэртэй хуучин автобус төмөрийн хог хар утаа баагуулсан кавитал юмнууд оруулаж ирсэн дан хулгай чи чадахуу наадуул чинь томорсон шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй