Шууд Chart

Зохион бүтээгчдийн олон улсын тэмцээнд Монголын баг хоёрдугаар байр эзэлжээ

2023-10-28 15:05:38

БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд "Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн зургаа дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд боллоо. 

Тус тэмцээнд БНСУ-аас ес, Хятад улсаас зургаа, Монгол Улсаас гурван баг хоёрдугаар шатанд шалгаран оролцсон байна.

Манай улсаас ХААИС-ийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулийн П.Энхцэцэг багштай "Infinity" баг амжилттай оролцож, II байрт шалгарчээ. 

Мөн доктор Ж.Эрдэнэдалай багштай "A green future" баг IV байр, доктор Б.Болормаа багштай "Green system" баг V байрыг тус тус эзэлжээ.

Эх сурвалж: БШУЯ


Зохион бүтээгчдийн олон улсын тэмцээнд Монголын баг хоёрдугаар байр эзэлжээ   
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй