Шууд Chart

Ажил олгогчид санхүүгийн дэмжлэг олгох туршилтын төсөл баталж, хэрэгжүүлэхээр боллоо

2023-10-28 11:18:19

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар ажил олоход хүндрэлтэй иргэнийг урт хугацаанд тогтвортой ажлын байраар хангах ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх туршилтын төслийг баталж, хэрэгжүүлэхээр тохирлоо.

Туршилтын төсөлд хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээний дагуу хөдөлмөрийн зах зээлд гарахад бэлэн, ажлын байран дээр дагалдан ажилтнаар 3 ба түүнээс дээш сарын хугацаанд дадлагажин хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангах ажил олгогчид дараах байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Үүнд, Улаанбаатар хотод ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг, Ажил олоход хүндрэлтэй иргэнийг аймагт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг, Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэгийг тус тус олгоно.

Дээрх арга хэмжээнд нийт 5200 хүнийг ирэх оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд хамруулахаар төлөвлөж, холбогдох зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тусгасан.

Туршилтын төсөл хэрэгжсэнээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, хүний нөөцийн үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг болох, ажил олоход хүндрэлтэй иргэн байнгын ажлын байраар хангагдаж шаардлагатай ур чадвар, мэргэшил эзэмших боломж бүрдэх юм.

Эх сурвалж: ХНХЯ


Ажил олгогчид санхүүгийн дэмжлэг олгох туршилтын төсөл баталж, хэрэгжүүлэхээр боллоо  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-28 13:29
HBhvnig ajilin bairaarhangaj amidrah itgeltei bolgoj hvvhdinhen ureedvig batalgaatai bolgohig hvsch bna.bidni abdag tsalin haanaach hvrehgvi hezvv bdag,iim bna geed hend ch heleh nvvrgvi, ajil hodolmor hiigeegvi uchraas hvnd baidalaa oilguulah vnendee hetsvv bna.bidni ene baidlig hvndetgen vzej ajilin bairtai bolgoj ogohig hvsch bna.

Бидэнтэй нэгдээрэй