Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2023 уламжлалт үзэсгэлэн 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.
ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцож байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, дэлхий нийтэд 2019 онд 1.5 тэрбум жуулчин аялсан бол 2022 онд 900 сая хүн аялж ковид цар тахлын өмнөх үеэс 63 хувьд хүрсэн бол 2023 онд энэ тоо 70 хувь хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 600 мянга гаруй жуулчин ирсэн бөгөөд 3.4 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.

Эх сурвалж: БОАЖЯ
| “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор “ITM- Монголиа”-2023 үзэсгэлэн гарч байна | ||
| Үзсэн: 1915 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.