Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн нэгжтэй хамтран “Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдал” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 92 байгууллагын 130, мөн орон нутгийн 20 албан хаагч хамрагдав.
Тус сургалтын зорилго нь онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлын чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн зарим орны хууль эрх зүйн зохицуулалт, сайн туршлагыг танилцуулах, кибер халдлагад хариу үзүүлэх төлөвлөгөө боловсруулах дадлагаар дамжуулан оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэв.
Арга хэмжээний үеэр Япон Улсын Мэйжи их сургуулийн профессор Юаса Харүмичи онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалт, туршлагын талаар илтгэл тавьсан бол ЖАЙКА төслийн ахлах зөвлөх Идэ Хироюки олон улсын сайн туршлага, сургамжаас хуваалцлаа.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв УТҮГ-ын төлөөллүүд Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер халдлага, зөрчлийн чиг хандлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн оролцогчид кибер халдлагад хариу үзүүлэх дадлага ажилд хамрагдаж, болзошгүй эрсдэлийн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцов.
| “Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдал” сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.