Шууд Chart

Залуу Офицерууд сургалт, бэлтгэлийн талаарх туршлага, мэдээллээ солилцлоо

2026-06-12 09:44:53

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагын залуу офицеруудын төлөөлөл Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт, бэлтгэл, цэрэгжлийн спортын талаар туршлага, мэдээллээ солилцсон юм.

Тус  арга хэмжээ нь бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл, бэлэн байдал, спортын арга хэмжээ, амжилт, ололт, цаашид анхаарах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.


Залуу Офицерууд сургалт, бэлтгэлийн талаарх туршлага, мэдээллээ солилцлоо  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй