Шууд Chart

Штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа

2026-06-12 10:34:37

Анги байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлийн бэлтгэл, бэлэн байдал, удирдлага, зохион байгуулалтыг дээшлүүлэх хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн бэлэн байдлыг шалгаж, үнэлж, дүгнэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгууллаа.

Тус бэлэн байдлынг үзлэг нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/515 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж, үнэлэх заавар”, А/62 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлыг шалгаж, үнэлэх аргачлал”-ын хүрээнд зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм.

Дээрх эрхзүйн баримт бичгүүдийн хүрээнд бие бүрэлдэхүүнийг сургуулийн “Цуглар” дохио, “Улбар шар” кодоор ажиллуулж, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, офицер цүнх, техник хэрэгслийн бэлэн байдал, штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа.


Штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй