Шууд Chart

Зам хаалаа

2026-06-09 13:09:43

Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаах мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, СХД-ийн 7-р хороо Тэс шатахуун түгээх клонкоос Улсын хүүхэд, залуучуудын театрын чиглэл дагуу ус зайлуулах хоолойн ухмал угсралтын ажил хийгдэх учир замыг хэсэгчлэн хаах тул жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Замыг өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 9-ний 12:00 цагаас хааж, 2026 оны зургаадугаар сарын 10-ны 06:00 цагт нээнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 


Зам хаалаа   
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй