Шууд Chart

Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ

2026-06-11 10:58:37

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн манай улсад  найман хоногийн дараа эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд 62 орны 488 тамирчин зодоглоно.

Тэгвэл Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ. Багийн бүрэлдэхүүнд 2023, 2025 оны дэлхийн аварга, 2018 оны багийн ДАШТ-ий хүрэл медаль Инал Тасоев, 2023 оны дэлхийн аварга Арман Адамян, 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Таймозава тэргүүтэн багтсан байна.

Түүнчлэн Чиндаогийн гранприд барилдах Токиогийн олимпын хүрэл, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тамерлан Башаев, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Аюб Блиев нар Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр иржээ.

Улаанбаатарын “Их дуулга”-д ОХУ-аас эрэгтэй 13, эмэгтэй 12 жүдоч барилдана.


Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй