АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам Хятадын тагнуулын ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 13 вэб сайтын үйл ажиллагааг зогсоожээ.
АНУ-ын талын мэдээлснээр, эдгээр сайт нь зөвлөх үйлчилгээ, судалгааны байгууллага, ажил зуучлалын платформ мэтээр харагдаж байсан бөгөөд төрийн байгууллага, батлан хамгаалах, цэргийн салбарт ажиллаж байсан болон ажиллаж буй хүмүүсийг онилдог байжээ.
Тухайн сайтуудаар дамжуулан өндөр цалинтай зөвлөх ажил, судалгааны даалгавар санал болгож, улмаар АНУ-ын гадаад бодлого, батлан хамгаалах, олон улсын харилцаатай холбоотой мэдээлэл авахыг оролдсон гэж мөрдөн шалгагчид үзэж байна.
Мөн зарим сайтад хиймэл оюунаар бүтээсэн зураг, хуурамч ажилтны танилцуулга, хуурамч компанийн мэдээлэл байршуулж, жинхэнэ байгууллага мэт сэтгэгдэл төрүүлэхийг оролдсон байж болзошгүй аж.
АНУ-ын албаныхан энэ төрлийн ажиллагаа нь шууд кибер халдлагаас илүүтэйгээр ажилд авах, зөвлөх үйлчилгээ санал болгох замаар мэдээлэлд ойр хүмүүсийг урхидах арга хэлбэртэй байсныг онцолжээ.
Харин Хятадын тал АНУ-ын мэдэгдлийг няцааж, “Хятадын тагнуулын аюул” гэх яриа нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гэж мэдэгдсэн байна.
| FBI тагнуулын ажиллагаатай холбоотой байж болзошгүй үндэслэлээр 13 сайтыг хаажээ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.