Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцлээ

2026-06-11 17:51:57

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн үнэлгээний төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улсын онцгой комиссын чиг үүрэг, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хэрэгжүүлдэг удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын уялдаа холбоо, шийдвэр гаргалтын механизмын талаар танилцуулсан юм.

Талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны төслийн багийн зүгээс Монгол Улсын гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн тогтолцоонд үнэлгээ хийх ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, холбогдох мэдээлэлтэй танилцаж байгааг энэ үеэр онцолсон юм.

Тиймээс цаашид гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрсдэлийг урьдчилан тооцоолох, санхүүгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ. 


Гамшгийн эрсдэлийн санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцлээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй