Шууд Chart

Өвлийн хүйтэнд автомашин асаахдаа юу анхаарах вэ

2023-11-16 08:51:58

Өвлийн хүйтэнд автомашин асаахдаа анхаарах зүйлс:

Аккумляторын ачааллыг бууруулах

Машиныхаа хаалгыг бүрэн хаах

Машин доторх бүх зүйлээ унтраах. Хөгжим, халаагуур, гэрэл гэх мэт

Түлхүүрээ хамгийн ихдээ 10 секунд дараарай.

Түлхүүрээ 10 секундээс удаан эргүүлэх хэрэггүй. Ингэснээр стартер буюу манайхны хэлж заншсанаар "стачер" хэт их ачаалахаас зайлсхийх юм. 

Машин асахгүй бол аккумлятор цэнэг автал хүлээгээрэй.

10 секунд түлхүүрээ эргүүлсний дараа машин асахгүй бол түлхүүрээ буцаан, хоёр минут хүлээнэ.

Машин асааж хүчрэхгүй болсон аккумляторыг холбож асаагаарай. 

Хөдөлгүүр асах шинжгүй байвал аккумляторын цэнэг дуусаж, суусан гэсэн үг. Энэ үед холбогч хэрэгтэй бөгөөд өөр нэгэн машинтай холбож, асаах хэрэгтэй юм. 

Холбогч дээр (+) гэсэн тэмдэглэгээг өөрийн болон нөгөө машиныхаа аккумляторын (+) тэмдэглэгээ дээр тааруулна. Мөн (-) аккумляторын тэмдэглэгээ дээр (-) холбогчийг байрлуулна. 

Цэнэггүй аккумляторыг цэнэг авахуулахын тулд холбосныхоо дараа хэдэн минут хүлээнэ. Машинаа асаачихаад жаахан "хаазлаад" өгөөрэй.

Зориулалтын аккумлятор халаагч ашиглах. Та худалдаж аваад машиндаа суурилуулж болох бөгөөд ингэхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Ил гал гаргахыг хориглоно. 

Эх сурвалж: НОБГ


Өвлийн хүйтэнд автомашин асаахдаа юу анхаарах вэ   
Үзсэн: 4364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй