“TVET START-UP 2026” арга хэмжээ өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллеж дээр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир болон хүндэт зочид, төлөөлөгчид нээж үг хэлэв.
Арга хэмжээнд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ШУТИС, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл, KOICA олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш, судлаачдын судалгаа, инновацын соёл хандлагыг төлөвшүүлэх, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнесийн санаачилгыг дэмжих цогц арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.
| “TVET START-UP 2026” арга хэмжээ эхэллээ | ||
| Үзсэн: 16 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.