Говийн гайхамшигт 6 амьтны нэг бол Хулан буюу зэрлэг илжиг юм. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь Манай оронд байдаг. Биеийн урт 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрнэ. Гэрийн адуутай харьцуулахад, толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай, хул зүстэй.
Хулан сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан тархац ихээхэн хумигдахаас гадна ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор тоо толгой эрс буурчээ.
Тус амьтан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт ховордсон зүйл хэмээн тодорхойлогджээ.
Монгол улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулав.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
| Сүүлийн жилүүдэд Хулангийн тоо толгой эрс буурчээ | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.