Боловсролын салбарт хэрэгжүүлэх “чөлөөлье” санаачилгын хүрээнд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2026 оны 05 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд Боловсролын ерөнхий газраас боловсролын баримт бичиг цахимжуулах, нөхөн олгох, дүйцүүлэх үйл ажиллагааг газар дээр нь шуурхай зохион байгуулан шийдвэрлэж, иргэдэд зөвлөгөө мэдээллийг нээлттэй хүргэн ажиллаж байна.
Мөн Тэгш хамруулан сургах боловсролын бодлогын хэрэгжилт, үр дүнг танилцуулан, мэдээлэл хүргэж байна. Энэ хүрээнд Нийслэлийн хүүхдийн 10, 186 дугаар цэцэрлэг, Нийслэлийн ерөнхий боловсролын 55, 63 дугаар сургуулиуд өдөрлөгт оролцож байна.
Ялгаатай хэрэгцээтэй сурагчдыг хөгжүүлж буй өнөөгийн нөхцөл байдал, тэдний онцлог хэрэгцээнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал боловсруулах арга зүй, тэгш хамруулах боловсрол, ялгаатай хэрэгцээтэй суралцагчтай ажиллах арга зүйн талаар зөвлөгөө мэдээллийг түгээн ажиллаж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хоёр дахь өдөр Сонгинохайрхан, Чингэлтэй, Багахангай дүүргийн Насан туршийн суралцахуйн төвүүд оролцож байна. Насан туршийн суралцахуйн төвүүд нь иргэд, насанд хүрэгчдийн хувь хүний хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаа, мэргэжлийн чиг баримжаа олгох, үндэсний бичиг, соёлыг сурталчлан таниулах, гоо зүй, хувь хүний соёл, өрхийн санхүүгээ сайжруулах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

| "Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.