Шууд Chart

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026-05-12 13:36:46

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөр, олон жилийн хамтын ажиллагаа, түншлэлд талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл амжилттай хэрэгжиж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, салбарын хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Мөн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийг дэмжин цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 39 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй