Шууд Chart

Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлтээр цус, цусан бүтээгдэхүүнийг амжилттай зөөвөрлөлөө

2023-11-13 13:50:57

“Монголын шинэ үеийн ухаалаг ложистик ажлын хэсэг”-ийн Харилцан ойлголцох санамж бичгийн хүрээнд ЖАЙКА, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цусны сэлбэлт судлалын үндэсний төв, Newcom group, Aeronext корпораци, ACSL ХХК, KDDI смарт дрон корпораци, Tok Tok, Seino Холдингс, Мобиком корпораци зэрэг Монгол-Японы байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг хүртэл аюулгүй байдлыг бүрэн хангаж Цус, цусан бүтээгдэхүүнийг амжилттай зөөвөрлөж хүлээн авлаа.

Энэхүү шинэ үеийн тээвэрлэлт замын ачааллаас үл хамааран, богино хугацаанд цус болон эмнэлгийн хэрэгслийг зөөвөрлөх боломж олгох юм.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

 


Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлтээр цус, цусан бүтээгдэхүүнийг амжилттай зөөвөрлөлөө  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй