Шууд Chart

Аврагч-химичин, аврагч нарыг мэргэшүүлэх сургалт боллоо

2023-11-11 12:42:41

Онцгой байдлын ерөнхий газраас аврагч-химичин, аврагч нарт зориулсан “Цацраг, химийн бодис тэдгээртэй аюулгүй ажиллах нь” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 40 орчим алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн юм.

Алба хаагчдад химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, ангилал, уусмал тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль, эрх зүйн орчин, өргөн ашиглагддаг химийн хорт болон аюултай бодисууд, тэдгээрийн хор хөнөөлийн лавлах мэдээлэл, үйлдвэрийн зориулалттай химийн бодисууд тэдгээрийн хэрэглээ, цацраг, химийн ослын хариу арга хэмжээ, улсын хэмжээнд бүртгэгдсэн химийн бодистой холбоотой осол аваар, сургамж, урьдчилан сэргийлэх арга зам сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын химийн ажиллагааны салбарын АСА-РХА тусгай зориулалтын автомашины багаж, хамгаалах хэрэгслийн техникийн үзүүлэлт, цацраг, химийн бодисыг устгах арга замууд, ариутгал халдваргүйжүүлэх, саармагжуулалт, аюулгүй ажиллагааны дадлага, сургуулийг хийсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Аврагч-химичин, аврагч нарыг мэргэшүүлэх сургалт боллоо   
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй