Шууд Chart

Амьд малын төвлөрсөн арилжаа болж байна

2023-11-10 13:11:18

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК өнөөдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулж байна. 

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д энэхүү арилжаа үргэлжилж байна. 

Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу талтай. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих, төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэж байна гэж албаныхан үзэж байна. 

 

Амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах юм. 


Амьд малын төвлөрсөн арилжаа болж байна   
Үзсэн: 5744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-13 14:34
Хэдэн хоног ажиллах вэ
Энэ минь зөв санаа бна [127.0.0.xxx] 2023-11-12 15:30
Муухай хужаад өгөхгүй байх юмсан
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 11:19
Идэшний. Үхэр. Авах. Гэсэн. Юм. Утас
Ямар үхэр авах вэ [127.0.0.xxx] 2023-11-13 15:54
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 10:07
Идэшний үхэр авах санаатай байгаа жинхэнэ малчидаас авья утас нь
Зочин [127.0.0.xxx] 2023-11-11 22:26
Хэдэнийх хүртэл үргэлжлэлэх юм болоо
Зочин [127.0.0.xxx] 2023-11-10 19:14
lavlah utas bnauu heden hurtel urgeljileh uym bol

Бидэнтэй нэгдээрэй