Шууд Chart

Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө

2023-11-09 10:38:47

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” шуурхай албаны автомашиныг шийдвэрлэснийг өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хүлээлгэн өглөө.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх, зам гаргах ажлыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

Сумын хэмжээнд нийт 26 дуудлага бүртгэгдсэнээс зам гаргуулах 13, гэртээ хүргүүлэх, дулаан хувцас, хоол хүнс, түлээ хүргүүлэх 6, машин саатсан 3, намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх 3 дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй