Шууд Chart

Сүүний урамшуулал нэмэгдсэнээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт тасрахгүй байна

2023-11-09 09:02:45

Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгдлээ.
 
Сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсээр байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
 

Сүүний урамшуулал нэмэгдсэнээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт тасрахгүй байна  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2023-11-09 10:01
шингэн сүүний үнэ нэмэгдсэн байсан юм аа..

Бидэнтэй нэгдээрэй