Шууд Chart

Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж, хаагдсан зам, гарцыг нээж байна

2023-11-09 08:22:49

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг хүндрэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймаг, сумдын Онцгой комиссын гишүүд газар орон дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлэх, хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 3-5-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж, хаагдсан зам, гарцыг нээж байна  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй