Шууд Chart

Малын төвлөрсөн арилжаа Увс аймагт боллоо

2023-11-08 14:00:41

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны өгсөн чиглэлийн дагуу Хөдөө аж ахуйн бирж, Малын удмын сангийн үндэсний төв, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран Увс аймаг дахь Цөм сүргийн нэгжийн малаас ялган төвлөрүүлсэн хэрэгцээний 287 хонь, 41 ямаа, 107 хурга нийт 435 толгой малыг нэгдсэн зохион байгуулалттайгаар зах зээлд биржээр дамжуулан амьд малын форвaрд гэрээний арилжааг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Хөдөө аж ахуйн биржээс зохион байгуулсан форвард гэрээний арилжаанд "Увс Мах Маркет" ХХК, "Гранд Мийт" ХХК, Иргэн Ц.Нацагдорж нар оролцож үнэ хаялцан 287 хонь, 41 ямааны багцыг "Гранд мийт" ХХК, 107 хурганы багцыг Ц.Нацагдорж нар дуудлага худалдаанд ялалт байгуулж Малын удмын сантай форвард гэрээ тус тус байгууллаа гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иас мэдээллээ.  


Малын төвлөрсөн арилжаа Увс аймагт боллоо   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй