Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү 21 аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ.
![]()
Хурлаар аймгуудын өвөлжилтийн бэлэн байдал, өвс тэжээлийн нөөц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Тухайлбал, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, сум, багийн Засаг дарга нарыг мэргэжил, аргазүйгээр хангах, үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад онцгойлон анхаарах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аймаг, орон нутаг өвөлжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ | ||
| Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.