ОУОХ-ны Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд триатлоны дасгалжуулагчид олон улсын нэгдүгээр зэрэглэлийн сургалтад хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн ёслол Олимпик хауст зохион байгуулагдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нийт оролцогчдод амжилт хүслээ.
Манай улсын 14 дасгалжуулагч хамрагдаж буй энэ удаагийн сургалт 6 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Дэлхийн триатлоны холбооны эксперт Энтони Лозадо (Филиппин), Франц Студер (Өмнөд Африк/Швейцар) нар удирдаж байна.


Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
| Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.