Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Өвөлжилт хүндхэн эхэлж байна гэв", "Г.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай", "Б.Цэнгэллхам: Монгол Вьетнамын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн айлчлал боллоо", "Доктор Ц.Батсүх: Манайд бараа бүтээгдэхүүний үнэ 1991 онтой харьцуулахад 600 дахин өссөн" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Улсын парламентын чуулган уу, нэг намын хурал уу", "ХСҮТ-ийнхөн цай уух завгүй ажиллаж үйлчлүүлэгчид нь дараалалд бухимдаж байна", "Цасан шуурганаар Төв аймагт 35-47 насны зургаан эмэгтэй, нэг хүүхэд амиа алджээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Анхны 400 автобусны "Улс төр"-ийн түүх", "Г.Батжаргал: Жоргүй эмийг шаардлага хангасан газарт худалдаалах эрх зүйн орчин хэрэгтэй", "Газар тариалангийн салбар дахь пестицидийн хяналтгүй хэрэглээ", "О.Оюунчимэг: Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна" зэрэг мэдээллийг онцолжээ.
“Өглөөний сонин”-ы энэ өдөрт "Г.Амарсанаа: Сурагчдын үдийн хоолонд сүү, цагаан идээ хэрэглүүлэхэд маш сайн үр дүн гарсан", "Улаанбаатарт уран барилгын өв хэрэгтэй", "МАН-аас мандатгүй үлдэх гишүүдийн нэрс эхнээсээ тодорчээ" зэрэг мэдээллийг онцолжээ.
| Сонины онцлох мэдээ | ||
| Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.