Шууд Chart

Туслах технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

2023-11-06 16:10:39

Протез, ортопед болон бусад туслах бүтээгдэхүүнтэй ажилладаг туслах технологийн мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх, зааж сургах, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй зөв харьцах, туслах бүтээгдэхүүнтэй холбоотой зарим асуудлыг аюулгүйгээр шийдвэрлэхэд нь зааварчилгаа өгөх зорилгоор Туслах технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 11 сарын 06-аас 17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Азийн Хөгжлийн Банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж, ашиглалтад оруулаад байгаа билээ.

Тус төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудын нэг нь тус сургалт юм.

Эх сурвалж: ХНХЯ


Туслах технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй