Шууд Chart

Эрчим хүчний үр ашигтай бүтээгдэхүүн сонгож эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна

2023-11-06 10:34:16

Эрчим хүчний системийн 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21.00 цагт 1295 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 88 МВт-аар өссөн байна.

Хэрэглэгч та гэр ахуйн болон оффисын цахилгаан хэрэгсэл шинээр худалдан авахдаа эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой.

Эрчим хүчний үр ашигтай бүтээгдэхүүн сонгож эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.


Эрчим хүчний үр ашигтай бүтээгдэхүүн сонгож эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй