Шууд Chart

ХУД: Зам талбайн цэвэрлэгээ, давс бодис цацах, хунгарласан цасыг түрэх ажил үргэлжилж байна

2023-11-05 12:59:18

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам талбай хариуцсан 9 байгууллага замын зорчих хэсгийг нээхээр 24 цагийн турш бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Зам талбай хариуцсан 9 байгууллага 97 зам талбайн үйлчлэгч, жолооч, менежер  бусад ажилтан 35 ажилтан, нийт 132 хүн, цас түрэгч, давс цацагч, хог тээврийн нийт 28 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаа арилгах зорилгоор ажиллаж бана.  
Одоогоор 163 тонн давс, 7 тн бодис цацаад байна.

Даваа гүвээ өгсүүр халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй 68 байршилд давс, элс, хайргатай савыг байршуулаад байна.

Дүүргийн хэмжээнд нийт 1279 тн давс, 1271.9 тн бодисын үлдэгдэл нөөцтэй байна.

Дүүргийн нутаг дэвсгэрийн Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам, Морингийн даваа, Айцын даваа, Өлзийтийн замын хэсгүүдэд хунгарласан цасыг түрэх, давс цацах ажил 70%-тай, орон сууц, гэр хорооллын туслах замуудад давс бодис цацах ажил 50%-тай явагдаж байна. Дүүргийн нийт явган замын цэвэрлэгээг 04:00 цагт эхэлсэн гүйцэтгэл 40%-тай явагдаж байна. Зам талбайн цэвэрлэгээ, давс бодис цацах, хунгарласан цасыг түрэх ажил үргэлжилж байна гэж ХУД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.


ХУД: Зам талбайн цэвэрлэгээ, давс бодис цацах, хунгарласан цасыг түрэх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Уншигч [127.0.0.xxx] 2023-11-06 06:28
Худлаа бичихээ болио! Ард түмэн тэнэг биш!!! Цас орохоо болиод 4,5 цаг болсон бхад төв зам их цастай л бсан ш дээ! Машинууд явж л арай нааш цааш болж байсан!!!

Бидэнтэй нэгдээрэй