Шууд Chart

Их хэмжээний орсон цасыг цэвэрлүүлэх ажлыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

2023-11-05 12:04:38

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтуруун орчмоор цасан шуурга шуурч их хэмжээний цас хунгарлаж авто замын хөдөлгөөн түр хаагдсан.
Хотын дарга Х. Нямбаатарын хамтаар хөдөө орон нутагт зорчих Эмээлтийн товчооны нөхцөл байдал дээр холбогдох албаны хүмүүстэй уулзаж газар дээр нь шуурхай арга хэмжээ авлаа.

Тус ажлын хүрээнд 35 хүний бүрэлдэхүүнтэй тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй 2 автомашин, автогрэйдр, давс бодис цацагч техник механизмын хүчин чадалтайгаар үүрээр 04 цагаас эхлэн шуурхай баг гарган авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж хэвийн болгон ажиллалаа.

Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ


Их хэмжээний орсон цасыг цэвэрлүүлэх ажлыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй