Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
Тодруулбал, Архангай, Ховд, Увс, Завхан, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 17 суманд 26 иргэн сураггүй болсон.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 25 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
| ОБЕГ: Төөрсөн 25 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.