Өчигдөр буюу 11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 байгууллагын тусгай зориулалтын давс бодис цацагч 6 машин, давс бодис цацагч тусгай 6 төхөөрөмж, 2 автогрейдр, 1 универсаль трактор нийт 15 тоног төхөөрөмж, механизмын хүчин чадалтайгаар зам талбайн 168 үйлчлэгч ажиллалаа.
Мөн явган зам, автозамын нуухыг шүүрдэж, халтиргаа гулгаа үүссэн авто замуудад 26 тн давс, 40 тн бодис цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллагад 695,3 тн давс, 420,8 тн бодисны нөөцтэй байна.
Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага 3,618,580 /гурван сая зургаан зуун арван найман мянга таван зуун наян/ м.кв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, авто замын нуух халтиргаа гулгааг хариуцан ажиллаж байна.
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг
| СХД: Авто замуудад 26 тн давс, 40 тн бодис цацжээ | ||
| Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.